COVID-19 Мэдээллийн Хуудас
Хэдийгээр бид цар тахлын энэ нөхцөл байдалтай огт бэлтгэлгүй нүүр тулсан ч өөрсдийгөө болон үр хүүхдүүдээ аюул эрсдэлд оруулахгүйгээр нийгмийн амьдралд оролцоход нь туслах олон аргууд бий.
Өдөр тутам хэрэглэх Хүмүүжлийн эерэг аргыг ЯМАР ч нөхцөлд ашиглаж болох бөгөөд цар тахлын энэ үед ч ашиглаж болно гэдгийг санаарай.
Хүүхэдтэйгээ харилцах бүхий л харилцаандаа бид дараахь зүйлийг хийх хэрэгтэй:
- Өөрсдийн сэтгэл хөдлөлийг удирдан зохицуулсанаар тэдний сэтгэл хөдлөлийг ч мөн зохицуулаарай,
- Хүүхдээ хүмүүжүүлэх холын зорилгодоо төвлөрөөрэй,
- Хүүхдийнхээ нас, зан араншингийн онцлогийг харгалзан үзсэнээр тэдний хэрхэн бодож, юу мэдэрч байгааг нь ойлгоорой,
- Элэгсэг дотно сэтгэлээр харилцан, удирдан чиглүүлж аливааг ойлгуулахын тулд бүх хүчээ дайчлаарай.
Доктор, Жоан Дюррант Ковид -19 цар тахлын үед Өдөр тутам хэрэглэх Хүмүүжлийн эерэг аргыг амьдралдаа хэрхэн хэрэглэх талаар тайлбарласаныг сонсоорой